Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт “Сонгох эрх ба залуусын оролцоо” сэдвээр болж байна.
Хэлэлцүүлэгт хуульч Д.Сүнжид, “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүүн Т.Амарзаяа, ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Билгүүн нар оролцож байна.
Сонгогчийн боловсролыг хэн олгох ёстой юм бэ?
Т.Амарзаяа “Сонгуулийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагууд олгох үүрэгтэй гэсэн заалт явж байгаа. Зарим хэвлэлүүд сонгогчийн боловсролд зориулсан мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг хийж байх шиг байна. Мөн ЕБС-ийн “Иргэний боловсрол” хичээлээр мэдлэг олгох нь зөв гэж үздэг. Том зургаараа 10 жилдээ аль хэдийн эзэмшсэн байх ёстой”.
Ч.Билгүүн “БНСУ-д 18 наснаас эхлэн сонгууль өгдөг болгож хуульчилж өгсөн. Өмнө нь 19 насандаа өгдөг байсан юм. Хамгийн гол нь 10 жилийн хөтөлбөрт нь энэ талаарх хичээл заадаг юм байна лээ. Эхлээд хүнээ бэлдчихээд хуулиндаа өөрчлөлт оруулсан нь харагдаж байгаа юм. Тэгэхээр бид ч энэ туршлагыг хэрэгжүүлж болох байх”
Д.Сүнжид “Зорилтот бүлэгтээ зориулсан мэдлэг өгөх хэрэгтэй байгаа нь анзаарагддаг. 10 жилийн хөтөлбөрийг харахад ерөнхий л зүйл яриад байдаг. гэтэл та маргааш сонгууль өгөх боллоо гэхэд сонголтоо хэрхэн хийх шаардлагатай гэдэг талаар мэдлэг өгдөггүй. Гэхдээ энэ жил ахицтай нэг зүйл нь залуучууд руу чиглэсэн контент гарч ирж байна. Ямар ч байсан залуучуудыг сонгуулийн том жин гэж хараад санал өгүүлэх хүсэл нэр дэвшигчдэд байгаа гэж харагдаж байна. өмнө нь залуучууд руу чиглэсэн контент төдийлөн харагддаггүй байсан. Үүнийг ахиц гэж харж байгаа”.
А.Сүх