Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт “Сонгох эрх ба залуусын оролцоо” сэдвээр болж байна.
Уулзалтад хуульч Д.Сүнжид, “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүүн Т.Амарзаяа, Ч.Билгүүн нар оролцож байна.
Ирээдүйд ажиллаж чадах хүнээ сонгох болно гэж залуус цахим сүлжээнд хэлж байна. Ер нь энэ хүнийг яаж сонгох юм бэ?
Ч.Билгүүн “Юун түрүүн тухайн нэр дэвшигч таны төлөө ажиллах эсэхийг хөтөлбөрөөс нь харах байх. Боловсрол, туршлалыг нь харах шаардлагатай шүү. Тэгж байж өөрийнхөө төлөө ажиллаж чадах сонгогчийг сонгож чадах бай”
Хуульч Д.Сүнжид “Та өөрийнхөө байгаа орчиндоо сэтгэл хангалуун байна уу гэдгийг залуус өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Олон хариулт мэдээж гарна. Таны дутаад байгаа бүхнийг бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж чадах тэр хүнийг л сонго гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, өмнө нь сонгож байсан хүмүүсээс асуух асуух нь тодорхой. Юу гэж амалсныг нь харж болно. Тухайлан юу хийсэн гэдгийг нь асуух хэрэгтэй. Байхгүй бол сонгох шаардлага байна уу гэдгийг бодох хэрэгтэй”
“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүүн Т.Амарзаяа “Залуу сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхээр хэд хэдэн контент хийж байгаа. Залуусын ярьж байгаагаар өөрт оногдсон ажлаа хийгээсэй гэж хүсэж байна гэж хариулсан. Хамгийн гол нь залуустаа хандаж хэлэхэд мөрийн хөтөлбөр, туршлага, өмнө нь юу хийж байсан болон цаашид юу хийх вэ гэдгийг нь харах хэрэгтэй.
А.Сүх
Сэтгэгдэл (1)