Нийслэлийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 04-ний өдөр баталсан А/616 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 389 ТҮЦ, хүнсний 72 дэлгүүр, 49 цайны газар, 22 кофешоп, 133 ресторанд шөнийн шалгалт явуулсан байна.
Шалгалтаар цаг хэтрүүлэн ажилласан, зөвшөөрөлгүй цэгт утаат тамхи худалдан борлуулж байсан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн байна. Тиймээс 27 ААН-ийг торгууль ногдуулсан байна. Мөн 114 нэр төрлийн 658 хайрцаг тамхи хураан авч, дүүргийн Зөвлөлд хүргүүлжээ.