Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад эмнэлгүүдийн бэлэн байдлын талаар танилцуулдаг. Энэ удаад Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд танилцуулга хийлээ.
Тэрбээр “Цэргийн төв эмнэлэг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэдгээрийн ар гэр болон дайнд оролцогсод, ахмд дайчид, чөлөөнд байгаа бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гаднанийслэлийн хэмжээнд хүйтэн зэвсгин гэмтэл, улсын хэмжээний хордлого, галт зэвсгийн гэмтэл, Баянзүрх болон Багахангай дүүргүүдийн мэс заслын тусламж үйлчилгээ, Баянзүрх дүүргийн томооохон хороодын хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Бид өнгөрсөн нэгдүгээр сарын төгсгөл үеэс эхлэн коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Мөн мэдээлэл сурталчилгааны ажлыг зэвсэгт хүчний ангиудад мэдээлж эхэлсэн. Нийт алба хаагчдын хамгаалах хэрэгслийг тогтмол зүүж хэвшүүлэх талаар олон төрлийн ажил хийсэн. Үйлчлүүлэгчдийн бөөгнөрлийг бууруулж ажиллалаа.
Цэргийн төв эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг цар тахлын үед ажиллах шинэ бүтэц зохион байгуулалтад шилжүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, ХЗДХЯ, Батлан хамгаалах сайдын хамтарсан тушаалын дагуу Цэргийн төв эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусад эмнэлгүүдэд шилжүүлэн халдварын сэжиг бүхий иргэдийг тусгаарлан ажиллаж байна.
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг тусгай дэглэмийн хүрээнд гадаад орнуудаас 18 удаагийн тусгай үүргийн нислэг, нэг удаагийн автобусаар ирсэн 460 иргэнийг халдварын урьдчилан сэргийлэлтэд хамрууулж тусгаарласан" гэлээ.
А.Сүх