“Мунзуй” Г.Нямдорж гэж нэг хүн байх. Эрүүгийн ертөнцөд түүнийг андахгүй. Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа ч өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Н.Номтойбаяртай эртний өштэй гэдгээр нь нийгэм гадарлана. 2012 оны сонгуульд нэр дэвшихээс нь эхлээд түүн рүү чиглэсэн мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж явсан сэжигтэн. Хачирхалтай нь, саяхныг хүртэл дуугүй явсан “Мунзуй” олны өмнө ил гарч дахин мэдэгдэл хийлээ.
Тэгэхдээ “Би Хан-Уул дүүргийн иргэн. Бичсэн 30 мянган захиагаа Хан-Уул дүүргийн иргэдэд тараана” гэв. Өрсөлдөгч рүүгээ чиглэсэн акц, элдэв дайралт хийх нь сонгуулийн цикл бүрээр гардаг үзэгдэл.
Харин “Мунзуй”-гийн энэ удаад хийсэн мэдэгдлийг улс төрийн захиалгатай, ард хэн нэгний эрх ашгийн өмнөөс гэдэг нь илт. Ялангуяа эрүүгийн ертөнцөд алдартай гэгддэг “Мунзуй” хочит Г.Нямдоржийг яаран мэдэгдэл хийж, 30 мянган захидал тараахаа илэрхийлснийг өмнө байсан, одоо ч байгаа үзэгдэл гэж харах боломжгүй. Харин хэн түүнд захиалга өгч, олон нийтийн өмнө ил гаргав гэдэг нь өөрөө асуулт дагуулж эхэллээ.
Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор батламжийг нь гардуулсан мөртлөө цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан нь хардлага шүүмжлэлийг дагуулах болсон.
Гэвч цагдан хориулсан нь түүний өрсөлдөгчдөд хангалттай санагдаагүй бололтой.
Эсрэгээрээ эрүүгийн ертөнцдөө алдартай “Мунзуй”-г ил гаргаж, мэдэгдэл хийлгэн, нэр дэвшсэн тойрогт нь захидал хүртэл тараахаар болсон нь энгийн нэг өрсөлдөгчийнх нь зүгээс явуулж байгаа акц биш бололтой. Харин эрх мэдэлдээ дулдуйдсан хэн нэгний бярдан явуулж буй зохион байгуулалттай акц гэдэг нь илт байна.
Сэтгэгдэл (32)