Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр хийсэн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Зургаадугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар, Зоонозын өвчин судлалын лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь халдвар илрээгүй.
Манай улсад нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас эдгэрсэн 95 хүн байна. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 102 хүний 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Мөн Энэтхэгээс ирсэн шашины сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос улсаас замаас нь суусан 10 хүний шинжилгээний сорьц цуглуулах ажил үргэлжилж байна" гэлээ.
А.Сүх