Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Аварга тосон нуурыг энэ жил сумын ИТХ-ын шийдвэрээр хааж байгаа билээ.
Эмчилгээний ач холбогдолтой тун цөөн байгалийн эрдэс бүхий ховор нуур боловч сүүлийн 20 иод жилд дотоодын аялал жуулчлалын хөлд дарагдаж 6-8 сард буюу 60 хоногт 30.000 хүн 7000 орчим автомашин ирдэг нь Тосон нуур, аваргын гол, Хэрлэнгийн хөдөө арал орчмын байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна.
Эдгээрээс 21.000 орчим хүн нь эмчилгээний бус зорилгоор ирж амардаг гэсэн судалгаа байна. Засгийн газар, БОАЖЯ нуур хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж энэ жилийн улсын төсөв болон "Багануур" ХК-ний санхүүжилтээр нуур хамгаалах ажлуудыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл (3)