Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр орой 19:30 цагт Улаанбаатарт газардана. 175 иргэн ирэхээс дөрөв нь нярай хүүхэд. Мөн Хойд Америк дахь монгол иргэдээ татаж авах үүднээс энэ сарын 17-нд тусгай үүргийн нислэг Сөүл рүү хөөрнө. Харин маргааш нь буюу энэ сарын 18-нд БНСУ дахь иргэдийг татаж авна.
Эдгээрээс гадна энэ сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, тус улсад буй бага насны ламхай нарыг авирна. Бэлтгэл хангагдсан.
Түүнчлэн Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа монголчуудаа татаж авах саналаа тавьсан. Яриа хэлцэл ахицтай явж байна. Гэхдээ уг шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байна" гэв.