Махнаас хэд дахин өндөр уурагийн агууламжтай бүтээгдэхүүнийг та мэдэх үү. Хэрвээ та эрүүл аргаар, тэнцвэртэй хооллолтоор жингээ хасах гэж байгаа бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Хэрвээ та ургамлын гаралтай уургийн хамгийн сайн эх үүсвэрийг сонгож чадах юм бол хоолны дэглэм барьсан ч, мацаг барьсан ч, тэр бүү, хэл дан цагаан хоол хэрэглэсэн ч бие махбодид тань уургийн дутагдал үүсэхгүй. Ингээд үхрийн махнаас ч илүү их уураг агуулдаг таван төрлийн ургамлын гаралтай хүнсийг танилцуулъя.
Кноплигийн үр
Маш тэжээллэг бөгөөд үр нь амин хүчил ихтэй, хэрэглэхэд хамгийн хялбар хүнс юм. Хоёрхон халбага кноплигийн үрэнд нь маш их хэмжээний эслэг, 10 г уураг агуулагддаг. Мөн үүнд холестерол бууруулах үйлчилгээтэй омега-3 болон омега-6 зэрэг ханаагүй тосны хүчил агуулагддаг байна.
Коплигийн үр нь магнийн өндөр агууламжтай тул сэтгэл хөдлөл болон энергийн түвшинг нэмэгдүүлдэг. Дашрамд хэлэхэд, өдөрт 1 х/х коплигийн үр хэрэглэхэд өдрийн хэрэглээний төмрийнхөө 45% -ийг авч чаддаг. Коплигийн үрийг бүх төрлийн смүүтинд хийж, өглөөний цайныхаа овьёостой хамт идэж болохоос гадна нунтаг гурил болгон нарийн боов хийж ч идэж болно. Энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг ямар ч байдлаар хэрэглэж болно!
2. Спирулина
Энэхүү номин ногоон спирулин замаг нь маш их хэмжээний уургийн агууламжтай, бараг 70%- ийн өндөр уураг агуулдаг тул уургийн агууламжаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн юм. 1 халбага замагнд 4 гр уураг агуулагддаг. Мөн ийм хэмжээний замагнаас өдөрт авах ёстой төмрийнхөө 80% -ийг авч чадна.
Тэжээллэг чанарын үнэлэмж ихэнхи бүтээгдэхүүнийхээс хэд дахин өндөр. Түүний тэжээллэг чанар бөднө шувууны өндөг, хилэм загас, бүр түрснийхээс ч хамаагүй тэжээллэг. Үүнийг капсул хэлбэрээр нь ч хэрэглэж болно, та смүүти эсвэл хоолондоо хийгээд ч хэрэглэж болно, ямар ч байдлаар хэрэглэж болно.
3. Бууцай
Бууцайны найрлагад B1, B2, D, C, P, PP, K аминдэмүүд, олон элемент, эрдэс бодисууд агуулагддаг. 100 гр бууцайнд 3 г р орчим уураг агуулагддаг. Бууцай бол төмрийн гол эх үүсвэр. Тиймээс спирулинагаас ялгаатай нь тааламжтай амттай байдаг. Үүнийг саладанд хийж, тэжээллэг коктейль бэлтгэж эсвэл зүгээр л дангаар нь идэж болно.
4. Брокколи
Брокколи нь их хэмжээний уураг агуулдаг. 100 гр броклинд 2.8 гр уураг агуулагдаж байгаа нь үхрийн махныхаас ч илүү гэсэн үг юм.
Брокколи нь хүнсний эслэгээр баялаг тул ходоод гэдсэн дэх бүх хорт бодис, хог хаягдлыг идэвхтэй зайлуулдаг. Мөн В витамин маш өндөр агуулагддаг нь мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг төдийгүй сэтгэл хөдлөлийг ч нэмэгдүүлдэг. Энэхүү байцааг тогтмол хэрэглэвэл атеросклерозын эрсдэл буураад зогсохгүй зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хөгшрөлтийн явц ч удааширдаг байна.
5. Бүйлс ба бүйлсний нухаш
Бүйлс болон энэхүү самараар хийсэн нухаш нь маш эрүүл бөгөөд маш тэжээллэг хүнсэд тооцогддог. 2 халбага бүйлсний нухашнд 7 гр орчим уураг агуулагддаг. Гайхалтай биш гэж үү! Энэхүү самар нь тосны хүчил, Е витамин, магни, кальциар баялаг. Энэхүү самар нь ургамлаас авч болох уургийн зайлшгүй чухал эх үүсвэр юм.