Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 дугаартай тусгай үүргийн нислэг өглөө 08.01 цагт хөөрлөө.
Тодруулбал, Казахстан улсаас 1097 монгол иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. Нислэгээр 150-170 иргэнээ авчрах бөгөөд өнөөдөр 19.30 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.