Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал ажиглалтад байгаа иргэдийн талаар танилцуулсан юм. Тэрбээр “Өчигдөр нийт 262 иргэнээ хүлээн авсан. Тэдгээрээс толгой өвдсөн, ханилгасан зовиуртай хоёр иргэнийг ХӨСҮТ-д, бусад өвчтэй иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан.
Нислэгээр жирэмсэн 15 эмэгтэй, архаг хууч өвчтэй 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн ирсэн. Тусгаарлалтад орсон иргэдэд нийт 122 эмч эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлж байна.
Өчигдрийн байдлаар давхардсан тоогоор 17314 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал, голомтод ажиллаж байгаа иргэн болон уушгины хатгалгаатай иргэн, ажиглах байранд байгаа иргэн зэрэг санамсаргүй байдлаар түүврийн аргаар адаг шинжилгээг үргэлжлүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
Түүнчлэн орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 4253 зорчигчид тандалт хийсэн. Эм, эмнэлгийн хээргслийн хувьд хүрэлцээтэй байгаа"-г онцолсон юм.
А.Сүх