Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 20 шинжилгээ хийсэн. Мөн Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийсэн. Дээрх бүгд сөрөг гарсан.
Тодуурбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 давтан шинжилгээ сөрөг гарсан.
Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. Эдгээр нь 18-25 насны оюутан байна. Тав нь Цэргийн сургуулийн, тав нь Алтанбулгийн боомтоор орж ирсэн оюутан юм. Үүнээс нь дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй оюутан байна.
Өчигдөр 262 зорчигч ирснээс хоёрыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Сорьц цуглуулах ажлыг өглөө эхлүүлсэн.
Мөн 20 минутын дотор эсрэг бие илрүүлдэг 400 оношлуурыг бидэнд хүлээлгэн өглөө. Үүнийг ашиглан гарсан үр дүнг нь бусад үр дүнтэй харьцуулах юм” гэлээ.
А.Сүх