УИД-ийн барилгын 6, 7 дугаар давхарт энэ сарын 7-нд гал гарч шатсан билээ. Гал гарсан шалтгаан нь дээврийн засвар хийж байсан таван ажилтан гагнуур хийх үеэрээ гал алдсан байх магадлалтай аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас тэдгээр иргэдийг шалгаж байгаа юм байна.
Харин түрээслэгчдийн хувьд "Номин даатгал" ХХК-тай бүгд гэрээ байгуулсан байдаг бөгөөд тус компаниас хохирол барагдуулах байх гэсэн байр суурийг өглөө. Одоогийн байдлаар түрээслэгчид хэдэн төгрөгийн бараа материалаар хохирсон талаарх мэдээлэлгүй байна. Харин мэргэжлийн байгууллагаас болон "Номин Холдинг" ХХК-ийн ажилчид түрээслэгчдийг нэрсийн дарааллаар дуудаж, уулзаж байна.
Шинжээчид хэргийн газарт ажиллаж, эцсийн дүгнэлтээ гаргасны дараа хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Сэтгэгдэл (2)