Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн Олимпийн алтан медальт, Ази тивийн аварга Э.Бадар-Ууган цар тахлын улмаас БНСУ-д түр гацсан байна. Эх орондоо удаан хугацаанд ирж чадаагүй тэрбээр санхүүгийн хүндрэлд орсон уу, эсвэл хэн нэгэнд туслах гэсэн үү. Юутай ч загасны аж ахуйд ажиллаж байгаа аж.
Тэрбээр энэ талаараа “Нутаг буцаж чадахгүй болохоорх энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баярсал, гуниг харууслын алийг аваачхыг би таашгүй” гэжээ. Түүнчлэн "Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй. Чадна" гэсэн байна.
Гавьяат тамирчин Э.Батар-Ууган нь Доха-2006 Азийн наадмын хүрэл медаль, 2006 оны Оюутны дэлхийн аварга, 2007 оны Ази тивийн аварга, 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж улмаар Бээжин–2008 Олимпийн аварга, Германы Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга Чехийн Усти-над-Лабем олон улсын тэмцээний мөнгөн медаль 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин, 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчин юм.
Ташрамд дурдахад, УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн онгоц хоёр удаа БНСУ руу ниснэ. Тодрулбал, энэ сарын 17-нд хөөрөх эхний ээлжийн нисслэгээр зөвхөн транзит нислэгийн зорчигчдыг авах юм. Харин энэ сарын 18-ний өдрийн хоёр дахь ээлжийн онгоцоор УОК-оос гаргасан таван шаардлагад нийцсэн иргэд болон өршөөлийн сард хамрагдсан иргэдийг авчрах юм.
Одоогоор тэрбээр эх орондоо эргэн ирэхээр хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (3)