Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гурван лабораторит нийт 47 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжиж байна. Тухайн хүнд 48 хоног эмчилгээ хийсэн. Ингэснээр нийт батлагдсан 179 тохиолдлоос 44 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д нийт 119 хүн эмчлүүлж байгаагийн аравынх нь биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.