Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч И.Ихзаяа, нийтийн хэв журам хамгаалах тасгийн Монгол банкны гэрээт цагдаа, сургагч ахлагч З.Мөнхбаатар нар 2013-2014 онд энхийг сахиулах гуравдугаар ээлжинд, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Ерэнбаяр нь 2014-2015 онд дөрөвдүгээр ээлжинд, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Намжилдорж нь 2016-2017 онд энийг сахиулах тавдугаар ээлжид тус тус Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад эх орныхоо даалгавраар энхийг сахиулах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажилласан билээ.
Тэдний гавьяа, зүтгэлийг үнэлж, алба хаагчдын урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх алба хаагчдад Цагдаагийн газрын хамт олноос хүндэтгэл үзүүлж, Цагдаагийн газрын даргын талархал, дурсгалын зүйл гардуулан өглөө.
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар