Энэ сарын 28-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд нийт 369 хүний шинжилгээ хийжээ. Шилгээгээр 18 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 21, ажиглах байранд тусгаарлагдсан 220 хүний шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор 10 сорьц цуглуулж амьсгалын замаар өвчилсөн иргэдэд хийсэн.
Түүнчлэн Дархан-Уул аймагт Алтанбулгийн боомтоор орж ирсэн 32 ачаа тээврийн жолооч, тусгаарлагдсан дөрвөн хүнд хийсэн. Дээрх бүгд сөрөг гарсан. Харин энэ сарын 28-нд Алтанбулгийн боомтоор 230 иргэнээ галт тэргээр авчирсан. Эдгээр иргэдээс 18-д нь халдвар илэрлээ. Насны хувьд 19-52 насны хүн бнйа. Халдвартай гэж гарсан иргэдээс 11 нь оюутан. Ингээд нийт батлагдсан 179 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эмчлэгдсэн 43 хүн байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)