Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх сарын 1-ээс эхлэн хөл хорионы дэглэмээ сулруулах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, ресторан, кафе зэрэг үйлчилгээний газрын үйл ажиллагааг эхлүүлэх ч шөнийн цэнгээний газрыг нээхгүй гэжээ.
Түүнчлэн Истанбул, Анкара, Измир зэрэг хотуудын хөдөлгөөнийг нээж далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэн, музей зэрэг олны хөлийн газруудыг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн тохиолдолд нээхийг зөвшөөрчээ. Мөн төрийн албан хаагчид ажилдаа эргэн орох бөгөөд 65-аас дээш насныхан ням гарагт, 18-аас доош насныхан лхагва болон баасан гарагт гадуур гарч болох зохицуулалт хийсэн аж.