“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болно.
Энэ талаар Х.Бат-Ялалт “Бичлэг задарсанаас таван минутын дараа Л.Эрдэнэчимэг нар руу залгасан. Ингээд данс аваад мөнгө шилжүүлсэн. Насан туршдаа дуугай байгаарай гэж байгаа юм уу, "насан туршийн зээл" гэж бичсэн байсан. Энэ бичлэгтэй холбоотой намайг прокурорын байгууллагаас гэрчээр дуудсан. Гишүүн асан Л.Эрдэнэчимэг хонзогнуур хүн байна. Тэрээр улстөрийн хонзон авахын тулд намайг хуулийн байгууллагаар шалгуулж байна. Зөвхөн Л.Эрдэнэчимэгийн мэдүүлэг дээр үндэслэж хуулийнхан ажиллаж байна. Тэр хүн олон удаа өөр өөр мэдүүлэг өгсөн. Тэр худалч хүний үгэнд итгэх ёстой юу. Эсвэл шударга ёсны төлөө тэмцэж яваа иргэдийнхээ үгийг сонсож, хэргийг шударгаар шийдэх ёстой юу" гэж байсан юм.
Шүүх хурал өмнө нь нэг удаа товлогдсон. Гэвч Х.Бат-Ялалтын биеийн байдлаас болж ийн хойшлоод буй юм.
Сэтгэгдэл (7)