УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Та нэг жилийн хугацаанд өөрийгөө хэр ажилласан гэж бодож байна вэ?
-Ямар асуудал шийдэгдсэн бэ гэдэг нь цаг хугацааны шалгуурт харагдах байх. Би өөрийгөө сайн ажилласан гэж дүгнэх нь утгагүй. Ямар байсан юу хийсэн, хүлээлттэй байсан ямар асуудлуудад хариу өгсөн бэ гэдэг нь миний нэг жилийн хугацаанд хийсэн ажлын минь үр дүн болно. Мөн хамгийн гол нь багш нар болоод энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс энэ хүн юу хийсэн бэ гэдгийг чанар хүртээмжтэй үйлчилгээний хүртээгч нар нь дүгнэх нь зөв. Тиймээс нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг гаргаж багаа. Иймээс олон нийтэд, энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнд тайлангаа хүргүүлнэ. Нөгөөтэйгүүр зөв хийгдэж эхэлсэн ажил гэдэг бол ялангуяа нийгмийн салбарт тэр дороо үр дүн нь гардаггүй. Яагаад гэхээр сурлага сайжрах, сургалтын чанар сайжрах гэдгээр гарч ирдэг болохоор өнөөдөр сайн мууг шууд хэлэх боломжгүй.
-Энэ салбарын сайд хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа солигдох гэж байна. Яагаад ийм тогтворгүй байна вэ?
-Миний зүгээс ажлын шалтгаанаас бус улс төрийн хувьд шийдвэр гаргасан гишүүний хувьд ажлаа өгч байна. Удирдлагын тогтворгүй байдал нь салбарын ажилд сөрөг нөлөөтэй байдаг юм байна. Яагаад гэхээр байнгын үйл ажиллагааны эх суурь болох удирдлага нь солигдоход тэнд сууж байгаа мэргэжилтнүүд, ажилчдыг буруутгах үндэслэл бага харагдсан. Тиймээс энэ үнэхээр харамсалтай байгаа. Би байр сууриа илэрхийлсэн учраас байнгын хорооныхноос “Намайг авч үлдэнэ гэсэн кноп битгий дараарай намайг чөлөөлөөд өгөөч ээ” гэсэн. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Дараагийн хүн нь хурдан ирээд ажлаа цэгцлэх нь зүйтэй. Нөгөө талаар эхлүүлсэн суурь ажил гэх юм бол Боловсролын системийг бүхэлд нь оношлох ажлыг эхлүүлсэндээ таатай байгаа. Иргэдийг ихээхэн бухимдуулдаг сурах бичиг, сургалт, багш нарын асуудлыг харж оношлохгүй бол систем бүхэлдээ зөв голдрил руу орох боломж байхгүй байна. Тиймээс Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар сүүлийн 10 жил дотор боловсролын салбар дотор юу нь болохгүй байна гэдэг дүн шинжилгээ, ажил хийгдэж эхэлсэн. 2019 оны нэгдүгээр сар гэхэд судалгааны ажлын үр дүн гарч цаашид боловсролын систем ямар асуудлыг засах вэ гэдэг шинжилгээ, оношилогооны үр дүн гарна. Энэ бол миний маш том ажил гэж харж байгаа.
-Танд энэ салбарыг авч явахаас залхсан зүйл бий юу?
-Ямар ч тийм зүйл байхгүй. Хүн өөрийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийг бодно. Тиймээс УИХ-ын гишүүнээр үлдэж байгаа учраас нөгөө талаар БСШУС-ын байнгын хорооны гишүүний хувиар энэ салбарын үйл ажиллагаанд би өдөр тутам хөндлөнгөөс оролцох учраас гишүүний хувиар шийдвэрт нь нөлөөлөх, салбарын үйл ажиллагааг зөв байлгах, хүмүүст нь хүргэх зэрэгт үг ээ хэлээд явна.
-УИХ-д хоёрхон эмэгтэй сайд байдаг. Үүний нэг нь өнөөдөр огцрох гэж байгаа нь эмэгтэй улс төрчдийн хувьд
-Огцрох гэдэгт тайлбар хэлье гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаанд Я.Содбаатар сайд бид хоёрын асуудлыг зэрэг өргөн барьсан. Гэхдээ Я.Содбаатарыг ЖДҮДС-тай холбогдсон мөртлөө чөлөөлөх гэж байгаа юм. Харин намайг кноп дарсны төлөө огцруулах гэж байгаа юм. Энэ өөрөө шударга уу гэдгийг юм мэддэг хүмүүс үнэлгээгээ өгөх байх. Гэхдээ би шийдвэрээ гаргасан учраас байнгын хорооноос намайг битгий авч үлдээрэй би чөлөөлөгдөх байр сууриндаа хэвээрээ байгаа. орж ирсэн саналыг дэмжээд өгөөч гэсэн саналыг тавьсан.
-УИХ-ын даргыг огцруулах ажилд ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд тодорхой гцрван заалттай. Тухайлбал тухайн хүн нас барсан, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан, өөрөө өргөдөл өгсөн гэсэн хуулийн заалттай учир хуулийн хүрээнд асуудал нь шийгдэх байх.
-Та Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн. Улаанбаатар хотын утаа гамшигын хэмжээнд байгаа энэ үед сандал суудлын хэрүүлээ хойш тавиад ажлаа хийвэл яасан юм бэ?
-Төрийн ажил бүх шатанд ийм байгаад хувь хүний хувьд, эмэгтэй гишүүний, ард түмний дуу хоолой болсон эмэгтэй гишүүний хувиар ихээхэн бухимдалтай байна. Сандал ширээний асуудлыг хурдан шийдээд нэг өдөр нэг цагын өмнө ч болтугай иргэдэд чиглэсэн ара хэмжээг авахгүй бол утаагаар хордож байгаа агаарын бохирдлоос болооод эцэг, эх, хүүхдүүд,насанд
Бага насны хүүхдүүд ямар орчинд байгааг билээ. Эд маань ирээдүйд ямар өвчтэй болох нь бодитой байгаа учраас энэ чиглэлээр үг ээ хэлж дуу хоолой болсоор байх болно.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)