Бээжин хотын Боловсролын хороо хувийн цэцэрлэг, сургуулиудад хяналт тавьж, тэдгээрийг цэгцлэх ажлын хүрээнд газрын түвшнөөс доош буюу барилгын хонгил болон доод хэсэгт, мөн орон сууцнуудын дунд болон орон сууцны барилгад боловсрол, сургалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.
Мөн хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудыг төрийн зөвшөөрөлгүйгээр байраа солих, шинээр салбар нээхийг хориглосон байна. Шинээр гаргасан журмаар бол ямар нэг сургалт явуулдаг хувийн байгууллагын байр, зай талбай хамгийн багадаа 300 ам метр байх ёстой аж.
Л.Сайнаа