Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” 11 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд хотноо ажиллалаа. Үүнд Сайншанд хотын 5 дугаар баг буюу Зүүнбаян баг, төвийн 6 багийн нийт 210 гаруй иргэд оролцоо.
“Иргэдээ сонсъё” тус уулзалт өдөрлөгөөр ард иргэдэд зөвлөлийн ажлыг тайлагнаж, оны эхний 10 дугаар сарын байдлаар аймаг болон сумын гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өгч, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гарын авлага тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгууллаа.
Л.Сайнаа