“ЖДҮ-ийг жинхэнэ эздэд нь” сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд өрнөж байна. Уг зөвлөгөөн нь ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эздэдээ хүрэхэд юу саад болж байгаа, ямар зохицуулалт хэрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүдийг урьж лекц уншуулах, бизнес эрхлэгчдийн төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авах боломжтойгоороо ихээхэн давуу талтай юм. Уг зөвлөгөөнд МУИС-ийн багш, эдийн засагч Г.Отгонтөгс лекц уншсан бөгөөд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүргэхийн тулд ЖДҮДС-ийн үйл ажиллагааг яах ёстой вэ. Ямар шийдлийг хэрэгжүүлэх ёстой вэ?
-ЖДҮДС-ийн талаар бизнес эрхлэгч, бодлого зохицуулагч нар нь ярилцаж судалдаг хүмүүс дунд нь тусалж хэлэлцүүлэг хийж буй нь сайхан байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх ямар арга хэмжээ байна гэхээр макро эдийн засгийн бодлого, мөнгөний бодлого, татварын бодлого, валютын ханшийн бодлого зөв явж байж ЖДҮ-ийн оруулж ирдэг үнэ нь тогтвортой, борлуулалт нь сайн байх ёстой юм. Тиймээс сан бол нэг хэсэг нь сангийн авилгатай холбоотой хэсэг нь шүүх, цагдаа асуудлыг ярих байх. Харин эдийн засагч хүний хувьд Сангийн үйл ажиллагааг яаж явуулах вэ гэхээр сан бие даасан байх ёстой. Эдийн засагчдын олон улсын түвшинд эсвэл бүс нутгийн хүрээнд сан яаж ажилладаг тэр зарчмаар ажиллах ёстой. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сан ч тэр зарчмаар явах ёстой. Мөн санг мэргэжлийн хүн удирдаж сангийн эргэн төлөлт хэдэн хувь байдаг, тэр хувь нь ашиглалтын зардлаа хасаад хэдэн хувиар өсч байна, 2020 он гэхэд хэдэн хувь өсөх вэ, 2024 он гэхэд хэдэн хувиар өсөх вэ. Одоо 45-50 тэрбум төгрөг гэж ярьж байгаа нь 2024 онд хүүгийн хүүгийн орлогоор 200-300 тэрбум болж чадвал тэр нь аль салбар, стратегийн үйлдвэрлэл, үйлчилгээ рүү орох вэ, аль аймаг руу орох вэ гэдгийг зохицуулах хэрэгтэй. Ажилгүйдэл, ядуурал их байгаа аймаг руу орох ч юм уу тэгж мэргэжлийн хүмүүс нь удирдаж хамгийн гол нь эргэн төлөлт, зээл олголтын процесс ямар ямар зүйл өссөн гэдэг нь шилэн, ил тод байх ёстой. Тэр нь мэдээж мэдээлэл технологийн хүчээр явна. Мэдээлэл т технологийн хүчийг Монгол Улсын Засгийн газар явуулах боломжтой. Шинжлэх ухаан технологийн хүч бололцоо байгаа. Тухайлбал Хур-дан гэх зэрэг төрийн яам захиргааны мэдээллийг нэгтгэж байдаг. Тэнд 80 гаруй мянган аж ахуй нэгж байгаа. Энэ аж ахуй нэгжүүдэд бүгдэд нь регистрийн дугаар байгаа. Тэр регистрийн дугаараар хэр хэмжээний зээл авсан тэр зээлээ хэрхэн зарцуулж байгааг хянах юм бол сан хөгжих боломжтой. Ирээдүй байгаа.
-ЖДҮ эдийн засгийг хөгжүүлэх гол хүч байх боломж бий юу?
-Байгаа. Монгол Улсын нийт хүн амын ажиллаж хүмүшсийн нийт 65-70 хувь нь ЖДҮ-рт ажиллаж байгаа. ЖДҮ-ээр экспортын 5-6 хувийг хийж байна. Нийт аж ахуй нэгжийн 70 хувь нь ЖДҮ байгаа. Тиймээс үүнийг зайлшгүй хөгжүүлэх, дэмжих ёстой сегмент мөн. Манай улсын голлох хүч байгаа. Хэрвээ жижигхэн байр суурьтай байсан бол татвар төлөгч нараас авсан ЖДҮ руу дэмжинэ гэж цацах албагүй шүү дээ. Тиймээс тэнд ажил эрхлэлт, өрхүүдийн орлого, орон нутгийн хөгжил ЖДҮ-ийн хөгжилд тогтож байгаа учраас ЖДҮ-ийг дэмжих зайлшгүй шаардлагатай.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)