Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод олон жил ашиглагдаагүй байсан хуучин 100 хүний гуанзны барилгыг шинэчлэн засварлаж, нэг давхарт нь иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулж, өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхэллээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй болсноор Арвайхээр хотын иргэд хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбар захиалах, цахилгаан эрчим хүчний төлбөр төлөх, төрийн банк, нотариат, шуудангийн болон төрийн бүх үйлчилгээг нэг дороос нээлттэй, ил тод, тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай хүртэх боломж бүрдэж байна.
Л.Сайнаа