Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ММНБИ-ын Дорноговь салбар хамтран Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах, эд хариуцагчдийг мэргэжлийн үнэмлэхтэй болгох сургалтыг сумдын төсөвт байгууллагуудын 34 эд хариуцагчдыг хамруулан 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Эд хариуцагчийн гүйцэтгэх ажил үүрэг, бараа материалын тодорхойлолт, бараа материалын тайлан гаргах, үндсэн хөрөнгийн тодорхойлолт, үндсэн хөрөнгийн тайлан гаргах, эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, анхан шатны баримтын бүрдүүлэлт, эд хариуцагчийн хөтлөх анхан шатны маягтууд, төсвийн байгууллагад мөрдөх мөнгөн кассын ажиллагааны дүрэм, үндсэн хөрөнгийн тооллого явуулах, үндсэн хөрөнгийг данснаас хасах, шилжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар илтгэл мэдээлэл хийж, сургалтад хамрагдсан эд хариуцагч нарт сертификат гардууллаа.