2015 оноос эхлэн Дорнод аймгийн төвөөс алслагдсан “Явуулын үйлчилгээ”-г есөн суманд зохион байгуулж, 2000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэд, малчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд, тус “Явуулын үйлчилгээ”-ний хоёр баг энэ жил хөдөөгийн таван сум Халхгол сумын Ялалт, Сүмбэр багт, Хөлөнбуйр, Булган, Чойбалсан, Баянтүмэн сумын хоёр дугаар багт тус тус ажиллах юм.