Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийн Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн найман бүлгийн 180 гаруй сурагчдад "Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал" сэдвээр хичээл заалаа.
Сургалтын хүрээнд Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх талаар мэдээлэл хүргэж, цаашид их хотын соёлч иргэн байхын тулд дээрх 10 дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгохыг хүүхэд, залуучуудад уриалсан юм.