Төвлөрлийг сааруулахад төрөөс баримтлах бодлого түүний эрх зүйн орчин сэдэвт говийн бүсийн аймгуудын зөвлөгөөн 2018 оны 10-р сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо боллоо. Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлж буй "Төвлөрлийг сааруулах бодлого" төслийг дараах 3 чиглэлээр хэрэгжүүлнэ.
1. Боловсон хүчний төвлөрлийг сааруулах
2. Санхүү, төсвийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах
3. Чиг үүргийн төвлөрлийг дахин хуваарилах.
Уг төсөл хэрэгжсэнээр орон нутаг дахь эрх мэдэл нэмэгдэж, иргэдийн оролцоо, хяналт сайжрах юм. Улмаар засаглалын бодлого сайжирч, хариуцлага өндөржиж, төрийн байгууллагуудын тогтвортой байдал нэмэгдэж, шүүх засаглал хараат бус болно гэж үзэж байна.