Монгол орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” төслийн хүрээнд Япон мэдээллийн агентлагийн К.Такаши, “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Т.Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай Хиегү нар манай улсад хүрэлцэн иржээ байна.
“Өнөөдрийн Монгол” төсөл нь аравдугаар сарын 8-15-ны хооронд манай улсад хэрэгжих бөгөөд 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан нэхий ХК, Малын үржлийн сан болон УБТЗ-ын Дархан хэсгийн дурсгалын хөшөөг үзэж сонирхон өөрсдийн арга барилаар сонирхолтой зургуудыг авчээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)