Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай дуудлагын 7023101 дугаарын утсанд энэ сарын 02-ны өдрийн 15 цаг 33 минутанд дүүргийн тавдугаар хороо “Бүс нуур”-нд морьтой иргэн осолдож сураггүй алга болсон гэсэн мэдээллийг иргэн У гэгч өгсний дагуу тус хэлтсийн дарга хурандаа Г.Баттөгсөөр ахлуулсан таван албан хаагч нэг автомашин, завь иж бүрэн шумбах хэрэгсэлтэй, НОБГ-ын Аврах анги 105-ийн уснаас эрэн хайх бүлгийн таван албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажлыг хамтран зохион явуулж 10дугаар сарын 03-ны өдрийн 08:54 цагт иргэн О 28 настай эрэгтэй морьтойгоо усанд осолдож нас барсан байсныг уснаас гаргаж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шүүх шинжилгээний тасагт хүлээлгэн өгсөн байна.
Тус дуудлагаар НДОБХ-ийн 15 алба хаагч, гурван автомашин, НАА 105-ийн УЭХА бүлгийн таван алба хаагч нэг автомашин нийт 18 алба хаагч дөрвөн автомашинтай уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулжээ.