Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, сурталчлах, авлигатай тэмцэхэд залуу үеийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлагыг дэвшүүлэх зорилгоор “Авлигын эсрэг би” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээнийг уг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын дунд явуулах бөгөөд энэ сарын 8-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд эссе бичлэгийн материалыг дүүргийн Тамгын газрын 1 давхар 111 тоот болон www.bzd.khuulizuintasag@gmail.com цахим хаягаар хүлээж авах аж.
.
Сэтгэгдэл (1)