Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос ээлжит үзэсгэлэнгээ Театрын музейд өнөөдөр дэлгэлээ.
Үзэсгэлэнг 50 орчим гэрэл зурагчдын 500 бүтээлээс хийморилог морьдын шигшмэл 100 зургийг сорчилж тавьсан байна.
“Талд тоос эрчлүүлэн хурдлах омголон морьд, талын салхинаас өөр унаачгүй эрмэг хүлэг өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран морин дэл дээр хийсэх монгол адуучин гээд шилдэг 100 зураг өгүүлэх түүхүүд нь цор ганц. Иймд үзэсгэлэнг “Адууны хийморь” гэж нэрлэсэн. Хараа баясгаж, хийморь сэргээх хурдан хүлгүүдийн шилдэг 100 агшинг сонирхоорой” хэмээн тус холбооныхон ярьж байв.
Үзэсгэлэн энэ сарын 3-8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.