Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг арга хэмжээнд Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа болон бусад албан хаагчид оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.
Засаг даргын Тамгын газраас гавьяаны амралтдаа гарсан 70 орчим ахмад настан байдаг бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүрэлцэн ирж нийт ахмадууддаа баярын мэнд хүргэж, дүүргийн Засаг даргын өргөмжлөлөөр Б.Насанжаргалыг, жуух бичгээр Ц.Нанзай нарыг шагнасныг гардуулан өглөө.
Л.Сайнаа