Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсдыг шагнаж урамшуулах арга хэмжээ 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо.
Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор тав, “Хүндэт өргөмжлөл”-өөр төв, дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 10, “Хөдөлмөрийн алдар” медалиар 13, “Хүндэт өргөмжлөл”-өөр 16 багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсдыг шагнаж урамшуулжээ.
Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацралт, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардуулан ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.