Сонгинохайрхан дүүргийн Архивын тасгаас улсын төсөвт сургууль, цэцэрлэгүүдийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд “Дүүргийн архивын нөхөн бүрдүүлэлтийн арга зүй, зохион байгуулалт” сэдвээр нэгдсэн сургалт зохион байгуулсан байна.
Сургалтад дүүргийн 19 сургууль, 66 цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд хамрагдав.
Төлөвлөгөөний дагуу 2018 онд 45 сургууль, цэцэрлэг дүүргийн архивын баримтаар дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх юм байна. Энэ сургалт нь мэргэжил, арга зүйг практик үйл ажиллагаатай хослуулснаараа онцлогтой болсон аж.
Б.Лхам