Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өнөр” 12 дугаар байрны өмнөх талбайд олон улсын стандартад нийцсэн мини бэйсболлын талбай байгуулах ажлыг эхлүүлжээ.
Уг ажлыг дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй бөгөөд “Манлайлал” иргэдийн бүлэг гүйцэтгэгчээр нь ажиллаж байна. Шинэ талбайн бүтээн байгуулалтын ажил энэ сард багтан дуусах аж.
Б.Лхам