Өнөөдөр 12:30 минутын орчим Баянгол дүүрэгт байрлах Голомт хотхоны С блокын гадна талбай болон орцны үүдийг ТЕГ-ын 10 гаруй тусгай хүчний алба хаагч хамгаалалтад авсан.
Нэг цаг 30 минут орчим хамгаалалтад авсны үр дүнд дөрвөн хайрцагтай зүйлийг авч явсан юм. Хамгаалалтад байсан алба хаагчдын мэдээлснээр Олон Улсын Тагнуулын байгууллагатай хамтран тусгай ажиллагаа явуулсан. Хэргийн холбогдох бичиг баримт болон эд зүйлсийг хураан авч хөдөллөө гэх тайлбарыг өгсөн. Холбогдох мэдээллийг ТЕГ-аас авна уу гэсэн юм.
Тодруулбал, БНХАУ-ын иргэд Тавантолгойд байрлах нэгэн ордыг авахын тулд УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнд 1.3 сая долларын авлига өгөх гэх байсан хэргийг илрүүлж, ТЕГ уг баривчилгааг хийсэн гэсэн мэдээлэл байна.
Гэвч уг хэргийн талаар болон хурааж авсан бичиг баримтад ямар эд зүйлсийг тухайн байрнаас хураан авсан хийгээд учир холбогдолыг ТЕГ-аас тодруулсны дараа эргэн мэдээлэх болно.