Тагнуулын ерөнхий газраас баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блокын барилгад баривчилгаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгвэл яг одоо Голомт хотхоны С блокын гадаа тууз татаж, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд хамгаалалтад авсан байдалтай байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Яаралтай үед ийм баривчилгааг Тагнуулын ерөнхий газар явуулдаг гэсэн бөгөөд 1.3 сая ам.долларыг уул уурхайн компани авахын тулд УИХ-ын гишүүдэд өгөхөөр санаархаж байсан хятад иргэнийг баривчлах уу гэсэн таамаг ч өрнөж байна. Одоогоор тусгай албан хаагчид "Голомт" хотхоны гадна 50 минут орчим хамгаалалтын байдалтай байна.
БАРИЛГААС БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГИЙГ ЗӨӨЖ, МАШИНД ОРУУЛЛАА
Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад аваад байгаа юм. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байгаа юм.
Дөнгөж сая буюу оройлцоогоор нэг цагийн дараа Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцагийг машинд ачсан юм.