Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гуравдугаар улирлын сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр Цагдаагийн алба хаагч нарт ажлын дадлага туршлага, сахилга хариуцлагын талаар мэдээлэл өгч ажилласан байна.
Мөн хэлтсийн дарга нийт бие бүрэлдэхүүнд хандаж цаашид алба хаагч нэг бүрийг сахилгын зөрчил дутагдалгүй ажиллах талаар үүрэг чиглэл өгч, баталгаа гаргуулан ажиллажээ.
Б.Лхам