Иргэд, татвар төлөгчид НӨАТ-ын урамшуулалын систем, е-баримтын талаар 1800-1288 дугаарт холбогдож, татварын улсын байцаагчаас зөвлөгөө, мэдээлэл авах нь их байдаг. Тэгэхдээ е-баримттай холбоотой хамгийн их ханддаг асуудал нь www.ebarimt.mn сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан гэх явдал.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх хялбар гарц байгааг танд дуулгая. Тодруулбал, та www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.
Хэрэв бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Улаанбаатар хотод Драгон, Мишээл, Дүнжингарав үйлчилгээний нэгдсэн төвд Татварын нэгжид, хөдөө орон нутагт бол харьяа Татварын албандаа бичиг баримттайгаа очиж нууц үг, нэвтрэх кодоо авахыг зөвлөж байна.
Дашрамд дурдахад, иргэн та Татварын албаны 1800-1288 дугаарт залгах, www.ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны www.mta.mn цахим сайтын “Татварын боловсрол” цэсний “Асуулт хариултын сан”-гаас татварын хууль тогтоомж болон е-баримттай холбоотой мэдээллийг авах боломжтой юм байна.
Өнөөдрийн байдлаар "Е-barimt" бүртгэлийн системд нийт 911856 иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд урамшуулал авах боломжтой 651008 хэрэглэгч, бүртгэлээ баталгаажуулсан 628141 иргэн байдаг юм байна. Мөн өнөөдрийн байдлаар 271 сая 599 мянга 999 төлбөрийн баримт хэвлэгджээ.
"Е-barimt"-ын дараагийн азтан аравдугаар сарын 21-нд "Боловсрол" телевизийн шууд нэвтрүүлгээр тодорно.
Сугалааны супер шагнал 150 сая төгрөг бөгөөд энэ удаагийн сугалаанд есдүгээр сарын 1-31-нд худалдан авалт хийсэн "Е-barimt"-аараа оролцох боломжтой.
Сэтгэгдэл (5)