Хятад орныг танин мэдэх, Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Өвөр Монгол эмч нарын үнэ, төлбөргүй үзлэг оношилгоо явагдаж байгаа юм.
Эмч нарын үзлэг СТӨ-ний хойно байрлах Уран зургийн галерейн 3 дугаар давхарт, мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр энэ сарын 05, 07-ны өдрүүдэд явагдах юм байна.
Тодруулбал, Өвөр монголдоо алдартай найман эмч төлбөргүй оношлогоо хийж, эрүүл мэндийн сурталчилгаа, зөвлөгөө өгч, шинжилгээ хийж, уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр үйлчилж байгаа юм.
Л.Сайнбаяр