МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын даргаас УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдах болсон З.Баянсэлэнгийн тухай 24 баримтыг хүргэе.
1. Зангадын Баянсэлэнгэ нь 1974 онд Улаанбатар хотод төржээ.
2. Тэрбээр нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том нь хоёрдугаар дамжааны оюутан бол бага нь арван жилийн сурагч.
3. Аавыг нь Зангад гэдэг. Тэрээр зүрх муу өдгөө хэвтэрт байдаг байна. З.Баянсэлэнгэ хэзээний л аавыгаа асардаг аавын охин аж.
4. З.Баянсэлэнгийн өвөөг Аюур гэдэг Матадын зургаадугаар дивизэд хөнгөн пулемётчин байсан хүн. Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд эмээл хазаартай морио өгөөд орж байсан анхны нэгдэлчдийн нэг.
5. Түүний ээжийг Аюурын Норжинсүрэн гэдэг. Тэрээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар 17 жил ажилласан.
6. З.Баянсэлэнгэ айлын бага хүүхэд. Хоёр ах нэг эгчтэй.
7. Эгч нь хувиараа аж ахуй эрхэлдэг. Нэг ах нь Бельги улсад гэр бүлээрээ амьдардаг. Нөгөө ах нь Түнхэл тосгонд хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
8. Боловсрол: 1991 онд Нийслэлийн 35-р сургууль, 1994 онд Дархан хотын Анагаах Ухааны Дунд Сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй.
9. Ажилласан байдал:
1996-1999 онд НЦГУТ-д бага эмч
2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2003-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2008-2009 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
10. МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга, жагсагч УИХ-ийн гишүүн тэрээр Чингэлтэй дүүрэгт амьдардаг.
11. Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа хүн амины хэрэг нуун дарагдуулж, ажлаасааа хөөгдсөн хэмээн хэвлэлүүд бичиж байв.
12. Харин тэрээр “Мөрдөн байцаагч хийдэгтээ оодорч алдаа гаргасан минь үнэн. Найздаа тусалсаныхаа төлөө би хэлмэгдсэн” хэмээн тайлбар өгч байв.
13. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсаныг эсэргүүцэж, түүнийг суллахыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. Харин түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан” гэх үндэслэлээр “Дэнжийн 1000” дахь албадан саатуулах төвд 14 хоног хорьж байв.
14. Мөн тэрээр суллагдсаныхаа дараа тэмцлээ үргэлжлүүлэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд олон хоногийн нойтон өлсгөлөн зарлаж байсан.
15. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосныг эсэргүүцэн, Сүхбаатар дүүргийн шүүхийг булшилна хэмээн гадаа нь шар цэцэг өргөсөн билээ.
16. 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
17. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө үхэн хатан тэмцсэнийхээ төлөө намын жагсаалтаар дээгүүр бичигдэж, УИХ-ын гишүүн болсон гэдэг. Гэвч тэрээр “Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” гэв.
18. З.Баянсэлэнгэ нь УИХ дахь “Шударга ёс эвсэл”ийн бүлгийн дэд даргаар сонгогдсон. Гэвч Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдах болсноор бүлгийн дэд даргын суудлаа өгсөн.
19. Түүнийг тус байнгын хорооны даргаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжин баталсан байдаг.
20. З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал маргааш нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Н.Энхбаярын туслах Б.Тулгыг баривчлах үед жагсаал цуглаан зохион байгуулах үедээ хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд дуудаад байгаа юм.
21. Түүний эл үйлдэлд улсын яллагчийн зүгээс 1.2 жилийн ял төлөвлөсөн. Харин тэрээр “Би өөрөө хуулийн байгууллагад өргөдөл гом¬дол гаргасныхаа төлөө сэ¬жигтнээр татагдсан” гэжээ.
22. Хэрвээ шүүхээс гэм буруутай гэж үзэн УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлвэл “З.Баянсэлэнгэ гэдэг хувь хүн урьд нь ямар бай¬сан тэр л хэвээрээ байх болно. Түүнээс УИХ-ын гишүүнээсээ түдгэлзүүллээ гэж харамсах зүйл ч алга, айх юм ч алга даа” гэв.
23. Ордны гадаах тэмцэгч ордонд гэх асуултад “Ордны гадна ард түмний төлөөлөл үгээ хэлдэг байх ёстой. Ард түмний санаа бодлыг илэрхийлсний төлөө гудамжныхан, өлсөгчид, жагсагчид гэж хэлж болохгүй. Зарчим, үйл ажиллагааны хувьд өөр болохоор парламентад орж байж туршлагажиж, боловсорно” гэжээ.
24. Түүнийг монголын ард түмэн “2012 оны хамгийн адтай, одтой, азтай бүсгүй”, “Албан тушаалын одтой” бүсгүй хэмээн нэрлээд байгаа юм.

Ц.Болор 24tsag.mn
Сэтгэгдэл (35)