Монголд стандартын бус шатахуун үйлдвэрлэн нийлүүлдэг, татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Трафигура” компанийн талаар дэлхий мэддэг гэвэл хилсдэхгүй бололтой. Баримтаас харвал тус компани 1995 онд Иракийн газрын тосыг хүнс, эм бэлдмэлээр сольж байжээ.
Тэндээс 272,000 баррель түүхий нефть зөөсөн байна. Мѳн 2006 оны наймдугаар сард Зааны ясан эрэгт хаягдал булсан байна. Тус компани Зааны ясан эргийн Адибажан хотод 12 бүсэд 500 тонн нүүрс, устөрөгчийн сульфат, натрын гирдоксид булжээ. Хотын захын хогийн цэг дээр шингэн хаягдал хаясан.
Иргэд муухай үнэртэй түлш үнэртэж байна гэж гомдол мэдүүлж байжээ. Энэ талаарх нууц баримтыг Puplic eye дэлгэсэн байна. Энэ талаар тус байгууллагын судлаач нууц баримтдаа “Үүнд хүрсэн хүний арьс, уушги түлэгдэж эдээлэх, нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх, бөөлжих, суулгах, ухаан алдах, үхэх аюултай.
Үүнийг Европт булж огт болохгүй гэж” бичжээ. Нууц баримтыг байгууллагын санхүүгийн дарга Pierre Lorinet “Учирч болох аюулыг тооцоолсон ноорог” гэжээ. Булсан хаягдлаас болж хорт хий агаарт тарж иргэд хүнд хэлбэрийн толгойн өвчин, хамраас цус гарах, гэдэс өвдөх, арьс, уушгины түлэгдэх шинж тэмдэг илэрсэн.17 хүн нар барж 30 мянган хүн өвдсөн.
Үүнийхээ тѳлѳѳ “Трафигура” компани Зааны ясан эргийн засгийн газарт 198 сая доллар төлжээ. 2009 оны 5 сард BBC-ийг шүүхдэнэ гэж сүрдүүлсэн. 2009 оны есдүгээр сард The Guardian компани нууц мэдээллийг дэлгэсний дараа Зааны ясан эрэгт 42.4 сая доллар төлөхөөр болсон байна. The Guardian-ыг шүүхдэж хаалгахыг оролдсон.
2007 оны 5-р сарын 4-нд Норвегит Гулен мужид “Трафигура”-гийн охин компани Vest Tank-ийн химийн бодистой танк дэлбэрсэн нь ойр хавийн байгаль орчин, 200 гаруй иргэний эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Зааны ясан эрэгтэй адил химийн хаягдал устгах гэж байжээ. Цагдаагийнхан “Трафигура”-г уг хэрэгт холбоогүй гэж үзсэн байгаа юм. 2013 оны 2-р сард Trafigura Maritime Ventures Limited Малтад өөр нэг компанитай газрын тосны үнэ тохиролцсон байна.
Бас 2016 онд Африкт хортой дизелийн түлш нийлүүлсэн. Шведийн Засгийн газрын бус Public eye байгууллага “Трафигура”-г Африкт их хэмжээний хүхэртэй түлш худалдаалсныг дэлгэсэн юм. Хамгийн гол нь үүнээс нь болж агаарын бохирдол үүсч иргэд уушгины өвчнөөр өвчилжээ.
Бензин шатахад хүхэр агаарт хүхрийн диоксид болон тарж амьсгалын замын бронхит, астма өвчинд үүсэх шалтгаан болдог байна. Мөн машины утаа ялгаруулалтыг багасгах технологийг устгадаг. Гана улсад 2013 он гэхэд 17500 гаруй хүн нас барж 542 сая долларын үйлвэрлэлийн алдагдал хүлээсэн. /Үүнд агаарын бохирдлоос үүдсэн өвчин эмгэгийг эмчлэх зардал ороогүй/. Гана улс 2017 оны 5 сард дизелийн түлшний хүхрийн дээд хэмжээг 3000ppm -аас 50 ppm болгож бууруулсан. /Европт 10 ppm байдаг/ Африкийн бензин, дизель, керосины импортын 50 гаруй хувийг “Трафигура” нийлүүлдэг аж. “Трафигура” зөвхөн хуулиар зөвшөөрсөн хүхрийн хэмжээтэй түлш худалдаалсан гэсэн байна.