Нүүдэлчин ахуйтай, жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд зун цаг бол яах аргагүй бүх нийтийн аялал, амралт зугаалганы хамгийн тохиромжтой үе юм. Манай редакц Улаанбаатар хотын ойролцоох 24 амралтын газрыг танилцуулж байна.
1. Хаан жимс
“Хаан жимс ЭсБиТи” ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Монголын эрүүл хөрсөнд ургуулсан цэвэр, органик жимсээр “Хуба хаяа” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд гаргаж байна.
2016 онд евро стандартад бүрэн нийцсэн жимс, жимсгэнэ боловсруулах “ХУБА ХАЯА” үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Чацаргана жимснээс үр, хальсыг нь ялган ус, сахар, химийн ямар ч бодис нэмээгүй, цэвэр байгалиараа “Чацарганы охь” болон чацарганы үрийн тос /Magic drop/, зөөлөн эдийн тосыг /Dr.drop/ гаргана авсан.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалтай 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай "Хаанжимс" жуулчны бааз нь жилийн бүх улиралд үйл ажиллагаа явуулдаг, гадаад дотоодын амрагчдын таашаалыг хүртсэн эко жуулчны бааз юм.
2. Уу булан амралтын газар
Улаанбаатар хотоос зүүн тийш 52 километрт Туул голын эрэгт байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах хүчин чадал бүхий зоогийн газар, орчин үeийн боловсон 00, тохилог шүршүүртэй. Дотоод, гадаадын жуулчдад мэргэжлийн чадварлаг тогооч хонины хорхог, боодог зэрэг хээрийн амтлаг хоолноос гадна захиалгын дагуу бүх төрлийн хоол зуушийг хийж үйлчилдэг.Мөн нэмэлтээр сагсны талбай, ширээний теннис, волейбол, хөл бөмбөг, олс таталт зэрэг спорт тэмцээн уралдаан галын наадам диско бүжиг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.
Холбогдох дугаар: 99045777, 99040787
3. Ayanchin Four Seasons Lodge амралтын газар
Уг амралт нь Улаанбаатар хотоос 50 километр зайтай бөгөөд Тэрэлжид байрлалтай. Орчин үеийн тохижилт бүхий гэр, байшин, зочид буудлын өрөөнүүдтэй. Мөн утасгүй интернет, 24/7 халуун хүйтэн устай бөгөөд ресторан барны иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Тус амралт нь хоёр гүний худаг, генераторын нөөцийн цахилгаан системтэй, мал амьтан орохоос сэргийлэн эргэн тойрон хашаагаар хүрээлсэн. Мөн явган аялал, морин аялал, загасчлал, гольф зэргийг санал болгодог. Нэг өдрийн төлбөр нь 250,000
Холбогдох дугаар: 99094539
4. Ойн жим амралтын газар
Ойн жим амралтын газар нь хотоос 16 км буюу Шадивлангийн эхний аман байрладаг. Уг амралт нь волейбол, сагсны талбай, ширээний теннис, караокетай.
Холбогдох дугаар: 91197858
5. Хайртхаан амралтын газар
“Хайртхаан” амралт нь Төв аймгийн Баянцогт сумын Хайртхаан уулын Бүүргэнтийн аманд байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 45 километрийн зайтай юм.
Уг амралт нь 1977 онд худалдааны ажилчдын амралтаар байгуулагдсан бөгөөд тасралтгүй 40 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Тус амралт нь нэг ээлжиндээ 600 хүн хүлээн авах хүчин чадалтайн дээр хөлбөмбөг, сагс, гар бөмбөг зэрэг бүх төрлийн спортын талбайтай. Pub, Ази, Европын зоогийн газар, кароаке, бассейнтай юм. Нэг өдрийн төлбөр нь 45000
Холбоо барих дугаар: 99161020, 88001254, 86001254
6. Resort World Terelj Hotel амралтын газар
Resort World зочид буудал нь Улаанбаатар хотоос 62 километрийн зайтай бөгөөд байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар болох Горхи Tэрэлж үндэсний паркд үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Уг амралтын газар нь дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу үйлчилгээг үзүүлэх ба нэг удаагийн ээлжиндээ 250-300 амрагч хүлээн авах хүчин чадал бүхий жилийн 4 улиралд ажиллах амралтын тав тухтай тансаг өрөөнүүд, хаус болон байшин, гэрт байрлах гэсэн сонголтуудыг амрагчиддаа олгодог. Мөн гар бөмбөг, сагсны талбай, бассейнтай юм.
Холбогдох дугаар: 89116333, 70150088
7. Наранбулаг амралтын газар
Наранбулаг амралт нь хотын төвөөс 49 километрт байгалийн үзэсгэлэнт газар хус, нарсан ойн захад байрладаг.Уг амралт нь нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энгийн, люкс зэрэглэлийн тохилог өрөөнүүдтэйн дээр люкс, эсгий, модон, гэрүүдтэй. Мөн ресторан, зоогийн газар, Иогийн заал, каракебиллиард, теннис, шатар, даам, сагс, волейболын талбайтай.
Холбогдох дугаар: 99090090
8. Шинэ Монгол амралтын газар
Шинэ Монгол амралтын газар нь Улаанбаатар хотоос 10 километрийн зайтай бөгөөд Гачууртад голтой ойр байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Тус амралт нь 150 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Холбогдох дугаар: 99190613, 99114145,97091111
9. Оршил ресорт амралтын газар
Уг амралтын газар нь хотын төвөөс 30 километрт буюу Хүүш хайрханы бэлд ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинж цогцолсон, амарч тухлахад хамгийн тухлаг, нам гүм таатай орчинд байрладаг. Нэг ээлжиндээ 60 хүртэлх хүнавах хүчин чадалтай бөгөөд халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүд болон шалны халаалттай модон байшин, гэр амралтаас сонголтоо хийж амрах боломжтой. Мөн ресторан,сагс болон волейболын талбай, ширээний теннис, хүүхдийн тоглоомын талбай, явган болон морин аялал зэрэг үйлчлүүлэгчийнхээ амралтыг таатай болгох бүхий л үйлчилгээг цогцлоосон гэдгээрээ давуу талтай.
Холбогдох дугаар: 86073266, 88113266, 86063266
10. River Beach Resort амралтын газар
Уг амралт нь хотын төвөөс 10 километрт Их тэнгэрийн амаас Sky Resort явах замд байрладаг. Люкс болон хагас люкс зочид буудал,тохилог тухтай гэр байшинтай.
Холбогдох дугаар: .98185550
11. Бага Баян - Энхийн төлөө цогцолбор амралтын газар
Хотын төвөөс 30 километрт байрладаг. Уг амралт нь Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны харьяа Энхийн төлөө цогцолбор төв юм. Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна. Энхийн төлөө цогцолбор төв нь барилга архитектурын өвөрмөц шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, барилгын норм, стандартын шаардлагыг хангасан, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай юм байна. Тус цогцолбор нь 51 өрөөтэй, хурлын танхим, зоогийн газар, бильяардын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн зэрэгтэй амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна.
Холбогдох дугаар: 88083145, 99643608
12. Өртөө толгой амралтын газар
Уг амралт нь хотын төвөөс 59 километр Чингис хааны хөшөөт цогцолбороос 5 километрын зайд байрладаг. Нэг удаадаа 80 хүн хүлээн авах багтаамжтай. Мөн сагсны талбай, ширээний теннис, караоке, бассейн,саунтай.
Холбогдох дугаар: 99101220, 99903734
13. Баян буурал амралтын газар
Баян буурал амралтын газар нь хотын төвөөс 90 километрт байрладаг. Нэг удаадаа 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гар бөмбөг, сагсны талбай, теннис, кароаке, оройн бүжиг, бар, билльярдтай. Мөн уг газар нь воганы нэг талын зардлыг төлдөг.
Холбогдох дугаар: 95991959, 80091959
14. Мандал амралтын газар
Уг амралт нь Улаанбаатар хотоос 58 километр зайд байрладаг. Нэг удаадаа 150 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтай.Уг амралт нь анх 2007 онд байгуулагдсан. Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайхныг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхнөхцөл, боломжийг бүрдүүлсэн. Нарлаг Хотхон, Модерн Гэр Хотхон, Ногоон Хотхон гэсэн өөр өөр тус тусын онцлогтой байруудад зочдоо хүлээн авдаг.
Холбогдох дугаар: 99901914, 99901804, 99901814, 99901904
15. Цагаан өргөө амралтын газар
Уг амралтын газар нь хотын төвөөс 24 километр зайд байрладаг. Тус амралт нь нийт 18 өрөө, 40 ортой нэг удаадаа 40 хүн хүлээн авах хүчин чадалтай. Анх 2015 онд ашиглалтад орсон. Мөн гар бөмбөг, сагсны талбай, ширээний теннис, караоке, саунтай.
Холбогдох дугаар: 99112171
16. Янгирт амралтын газар
Янгирт амралтын газар нь хотын төвөөс 57 километрт Тэрэлжийнмэлхийн хаднаас Аръяабалын сүм явах зам 1.5 км зайд байрладаг.
Холбоо барих дугаар: 88559898, 86559898
17. Monde tour амралтын газар
Уг амралт нь Улаанбаатар хотоос 58 километрт Монде тоур амралтын газарт байрладаг. Нэг удаадаа 120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гар бөмбөг, сагс, теннисний талбайтай.
Холбогдох дугаар: 88983900, 99024765
18. Улаанбаатар 2 амралтын газар
Уг амралт нь Улаанбаатар хотоос 60 километрт Тэрэлж зочид буудлын хажууд байрладаг. Нэг удаадаа 100 хүн хүлээн авах боломжтой юм.
Холбоо барих дугаар: 99098725, 99098723
19. Гурван мод амралтын газар
Хотын төвөөс 15 километрийн зайд байрладаг. Нэг ээлжинд өдрөөр 60-100 хүн, хоногоор 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гурван модны рашаан нь 5 цул эрхтэнд нэн сайн. Амрагч та бүхний чөлөөт цагт зориулж сагс, волейболын талбай болон нийтийн караоке ажиллах бөгөөд эрүүл хүнс, амт чанартай хоол, хорхогоор үйлчилдэг.
Холбоо барих дугаар: 96656928
20. Төгөл амралтын газар
"Төгөл" амралтын газар нь Толгойтын зүүн салаа Богинын аманд ой мод цэцэг ногоо жигдэрсэн нарлаг сайхан энгэр төгөл модны цэвэр агаарт байрладаг. Нэг удаадаа 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Сагсны талбай, ширээний теннис, спорт заалтай.
Холбоо барих дугаар: 99265749
21. Санзай амралтын газар
Санзай амралтын газар нь Улаанбаатар хотоос 30 ктлометр зайд байрладаг. Нэг удаадаа 60 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Холбоо барих дугаар: 89944866, 86080815, 88080815
22. Налгар амралтын газар
Уг амралт нь баруун аймгууд руу явдаг зам дагуу Хүй 7-н худагийн Цагаан хөтөлийн урд аманд байдаг бөгөөд хотын төвөөс 45 километрт байрладаг. Тус амралт дотроо 00, шүршүүртэй орчин үеийн тохилог гэрүүд болон мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн үндэсний болон ази европ амтат хоол, тохилог ресторан болон караоке, биллиард, теннис, сагсан бөмбөг,бүжгийн талбайтай. Мөн ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.
Холбоо барих дугаар: 328001, 88005145, 89998021, 99679937
23. Хотула амралтын газар
Уг амралт нь хотын төвөөс 60 километрт байрладаг. Тус амралтын газар нь орчин үеийн хэв маягийг шингээсэн европ стандартыг хангасан тохилог 6 өрөөтэй. Монгол үндэстний 15-20 гэр буудал, зуны 6 байшин, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй тохилог ресторантай.
Холбоо барих дугаар: 99118235, 95933693, 99172739
24. Тэлмэн амралтын газар
Уг амралтын газар нь хотын төвөөс 60 километр зайд байрладаг. Нэг удаадаа 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гар бөмбөг, сагс, теннисний талбайтай.
Холбоо барих дугаар: 99185007, 88038688
Б.Жаргал