Монголбанкнаас жил бүр зохион байгуулагдаж ирсэн “Эрдэм шинжилгээний бага хурал” 2018 оны 05-р сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус эрдэм шинжилгээний бага хурал нь эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг дэмжих, бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлж, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой байдаг билээ.
Энэ удаагийн хурал 2 шаттай явагдсан бөгөөд ирсэн бүтээлүүдийн тоо чанараас хамаарч хоёрдугаар шатанд оюутны ангилалд 3 бүтээл, судлаачдын ангилалд 5 бүтээл шалгарснаас доорх бүтээлүүд шагналт байр эзэллээ.
Судлаачдын ангилалд:
1 дүгээр байр – МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ч.Анхбаяр /Докторант/, Р.Энхбат /Sc.D, Профессор/“Банкны салбарын цэвэр хүүний маржийг хамгийн их байлгах актив пассивын бүтцийг оновчтой тодорхойлох нь”;
2 дугаар байр - Эдийн засагч, судлаач Б.Мөнхзул, Л.Мижиддорж, Г.Амартүвшин “Төгрөгийн тэнцвэрт ханшийн түвшин”;
3 дугаар байр – Хувиараа бизнес эрхлэгч, судлаач Д.Энхбилэг “Иргэдийн санхүүгийн мэдлэг ба эдийн засгийн тогтвортой байдал”
Оюутны ангилалд:
2 дугаар байр - СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Батмандах, Б.Гэрэлмаа, Б.Жаргалмаа нарын гүйцэтгэсэн“Төв банкны зорилт, түүнийг хангах мөнгөний бодлогын оновчтой хэлбэр”;
3 дугаар байр - МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Бат-Орших, Н.Тэргэл нарын гүйцэтгэсэн “Бодит валютын ханшийн тэнцвэрт түвшин” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.
2018 оны эрдэм шинжилгээний бага хурлыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал, Эдийн засгийн ухааны доктор Д.Ган-Очир ахалж, шалгаруулалтыг явуулсан бөгөөд энэ удаагийн хурлаар оюутны ангилалд Тэргүүн байрын шаардлага хангах бүтээл ирээгүй тул шалгаруулаагүй болно.
Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд тавигдсан илтгэлийг доорх холбоосоос үзнэ үү.
Судлаачдын ангилалд шалгарсан бүтээлүүд:
- “Банкны салбарын цэвэр хүүний маржийг хамгийн их байлгах актив пассивын бүтцийг оновчтой тодорхойлох нь”;
- “Иргэдийн санхүүгийн мэдлэг ба эдийн засгийн тогтвортой байдал”;
- “Төгрөгийн тэнцвэрт ханшийн түвшин”;
- “Зээлдэгчийн зээлжих чадварыг орчин үеийн статисик аргуудаар үнэлэх нь”.
Оюутны ангилалд шалгарсан бүтээлүүд: