Энэ үеийн Үндэсний бөхийн залуу төлөөлөл Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгөс болон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн тухай 24 баримтыг 24tsag.mn сайт хүргэж байна.
1. П.Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн, 24 настай.
2. Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн хүү болон мэндэлжээ.
3. Тэрбээр Батлан хамгаалах их сургуулийн "Алдар" спорт хороо, Олимпийн хороо, Дулааны "4-р цахилгаан станц" компаний бөх юм.
4. Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны түрүү бөхөөр тодорлоо.
5. Тэрээр зургаагийн даваанд начин Э.Энхбатыг өвдөг шороодуулжээ.

6. Долоогийн даваанд Гарьд М.Баяржавхланг давав.
7. Мөн наймын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын арслан Г.Мөнхбаярыг өвдөг шороодуулж гарьд цолны болзол хангасан билээ.
8. П.Бүрэнтөгс нь Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүллээ.
9. Түрүү бөхийн байнд ирэх 10 сая төгрөгийн шагналыг өнөөдөр уяачдын наадмын үеэр гардуулах аж.
10. Тэрээр мөн “Увс нуур” дэвжээний бөх юм.
11. Увс аймгийн Хяргас сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат төмирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх нь П.Бүрэнтөгсийн багш юм байна.

12. Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг. Тэрээр 1968,1971-1973,1975,1977,1979,1981-1982,1987 оны наадмуудад түрүүлсэн аж .
13. 1963 оны улсын наадамд тав давж Улсын заан
14. 1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан
15. 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан
16. 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга
17. 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн аж.
18. 10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн ажээ.
19. 1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.
20. 1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.
21. 1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медальхүртсэн.
22. 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
23. Баянмөнх аваргын гэр бүл нь эхнэр Дэжимбээ. Хүү Гантогтох нь Монгол улсын гарьд цолтой бөх. Хүргэн А. Сүхбат нь Монгол улсын даян аварга цолтой. Ач хүү болох Г.Мөнх-Очир нь чөлөөт бөхөөр хичээллэдэг. Зээ хүү С.Хангай нь Жудо бөхийн тамирчин юм.
24. 1994 онд тэр Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна.

Ц.Болор
Сэтгэгдэл (21)