Ойрын өдрүүдэд цас ихэнх нутгаар үргэлжлэн орж буй. Үүний улмаас хальтиргаа гулгаа ихэсч хөл гараа хугалсан хүний тоо өнгөрсөн нэг хоногт 100-д хүрчээ.
Ялангуяа, ахмад насны хүмүүс гадаа гудамжинд халтирч унаснаас болж, хөл гар нь их хугарсан байна. Тиймээс гадуур гарахдаа, тун болгоомжтой явахыг ГССҮТ-ийн эмнэлгээс анхаарууллаа.
Мөн өчигдрийн 22 цагийн байдлаар нийтдээ 300 орчим авто ослын дуудлага иржээ. Түүнээс 20 орчим зам хөндлөн гарсан зорчигчийг дайрсан бол, үлдсэн нь гулгаанаас үүсэлтэй автын осол байжээ.
Уул нь, хот нийслэл, хотын иргэдийн аюулгүй, тайван зорчих асуудлыг хариуцдаг. Тэд албан байгууллагуудыг ч захирдаг журамтай. Албан байгууллага бүр, өмнөх явган хүний талбайгаа цэвэрлэх үүрэгтэй.
Сэтгэгдэл (3)