Эрх баригч нам 150 мкв-аас дээш орон сууц, тансаг зэрэглэлийн автомашин зэрэгт татвар ногдуулахаар болсон. 150 мкв-аас дээш орон сууцтай иргэн улсад хэр хэмжээний татвар өгөх талаар мэдээлэлгүй байгаа. Тэгвэл Засгийн газар та бүхнээс татварыг ийм байдлаар хураах юм байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн мэдээлснээр манай улсад нийт 165 мянган орон сууц байдгаас 150 мкв-аас дээш нь 4300 байдаг аж. Энэ нь нийт орон сууцны 2.6 хувь. Байрны мкв-ийн зэх зээлийн ханшийг тооцоолоод түүний 0.3 хувиар нь татвар авах юм байна. Ингэхдээ жилд нэг л удаа татварыг авах аж. Тухайлбал, 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэх байртай хүн 1.200.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа улсад төлөх юм байна. Уг татвараас нийт хэдэн төгрөгийг улсад төвлөрүүлэхийг Сангийн яамнаас удахгүй тооцоолж гаргах юм байна. 150 мкв-аас дээш байртай айл тус бүрийн байрны мкв-ийг бодож 0.3 хувиар татвар авна гэсэн үг.
Ингэхдээ жилд нэг л удаа татварыг авах аж. 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэх байртай хүн 1.200.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа улсад төлөх юм байна.
Уг татварт оффис, үйлчилгээний обьектууд мөн гэр хорооллын орон сууц, зуслангийн байшин хамаарахгүй. Гэхдээ дэд бүтцэд холбогдсон хаусууд татвар төлөх аж. Ихэвчлэн угсармал орон сууцууд орох юм байна. Энгийн иргэд найман хувийн зээлд хамрагдаад 40 гаруй мкв байр авч чадахгүй байхад Зайсанд 350 кв байранд амьдарч байгаа хүмүүс бий. Тэднээс татвар авах болно гэж Засгийн газар үзжээ. Мөн энэхүү татвар нь тансаг зэрэглэлийн айл өрхүүдэд дарамт болохгүй гэж үзсэн байна.
Харин иргэд уг татварыг эсэргүүцэж байгаа юм. Нэг хэсгийн татвар нэмэгдэхэд нөгөө хэсэгт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг учраас аль ч төрлийн татварын нэмэгдэл нь ард түмэнд хүндрэл учруулна гэж үзэх хүмүүс ч байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Нийт аймаг, сумын төв, Улаанбаатар хотод 150 метр квадратаас дээш орон сууцанд амьдардаг хэдэн өрх байдаг юм бэ. Та нар судалгааг нь гарга. Худалч хүнд аймгийн төвүүдэд бараг байхгүй. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн Монгол Улсад хэд байдаг юм бэ. Та нар асуу” хэмээн сөрөг хүчин рүү дайрч харагдсан. Уг нь Засгийн газраас энэ талаар тодорхой тооцоо, судалгаа, баримт гаргаж танилцуулах ёстой. Гэтэл та нар өөрсдөө бодож олцгоо гэж болохгүй л дээ. Засгийн газар, Сангийн яам энэ тооцоог гаргасан байх л учиртай. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч тодорхой тоо хэлсэнгүй. Тэрээр “Татварууд нэмснээр 2016 оны төсөвт нөлөөлөл бага. Харин 2017 онд 500 орчим тэрбум төгрөгөөр төлбөрийн тэнцэлд нэмэр болно” гэж буй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (46)