С1 телевизээр гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын ярилцлага улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтэд шуугиан дэгдээгээд буй. Уг ярилцлагад МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарыг төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын нэр дурдагдаад авсан билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат тайлбар өгсөн байна.
Ингээд энэ удаа О.Чулуунбат, Х.Анхбаяр нарын VS-ийг хүргэж байна.
О.ЧУЛУУНБАТ: НАМАЙГ ГҮТГЭЖ БАЙНА
Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компаниас тэр их мөнгийг авсныг дэлгэх ёстой шүү дээ. Хүний нэр төрд хэт муухайгаар хандаж байгаа энэ үйлдлийг зохих газраар нь шалгуулна гэж бодож байна. Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ.
Нэвтрүүлэгт оролцож байхдаа Х.Анхбаяр надтай нэг удаа уулзаж байсан гэж байна лээ. Би бол таних ч үгүй, уулзаа ч үгүй. Ямар зорилготойгоор, хэний захиалгаар ийм яриа өгснийг бол мэдэхгүй. Нэг жилийн өмнө Монголын газрын тосны лиценз эзэмшигчтэй би уулзсан. Тэдгээр компаниудын захирлуудтай уулзаж, яагаад энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгааг асуусан. Хэрэв гадны хөрөнгө оруулагч олдвол хамтарч ажиллах боломж байгаа эсэхийг нь тодруулсан. Манайхан бүгдээрээ л гадны хөрөнгө оруулагч байвал хамтарч ажилламаар байгаагаа хэлсэн. Лицензээ зарахгүй гэдэг байр суурьтай байсан. Газрын тосны гуравдугаар блок дээр “Тэнгри холдинг” ажиллаж байсан. Тэр үед Х.Анхбаярын хамтран зүтгэгч гээд нэг залуу надтай ирж уулзсан. Их богинохон уулзалт болсон л доо. Дараа нь тэр залуу нэг удаа над руу утсаар залгасан. Түүнээс өөрөөр тэдэнтэй холбогдоод, ямар нэгэн яриа хэлэлцээр үүсгээд явсан удаагүй.
Нэг сая доллараар Х.Анхбаярыг шоронгоос суллаж өгнө гээд би Хонконгийн компаниас мөнгө авчихсан юм гэнэ дээ. Ийм яриа хэлэлцээр болох нь битгий хэл надад тийм санаа ч төрөхгүй нь тодорхой. Үнэн, худал нь удахгүй тогтоогдох биз. Ер нь Монголд хэнийг ч гүтгэж болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Би тэр их мөнгийг авсан уу, үгүй юу, Анхбаяр хүн гүтгэсэн үү, хэн нь худалч, хэн нь хариуцлагагүй мэдэгдэл, мэдээлэл хийсэн нь илрэх ёстой л гэж бодож байна.
Х.АНХБАЯР: МӨНГӨ ӨГСӨН ХҮМҮҮС О.ЧУЛУУНБАТЫГ Л ГЭСЭН
Чоно борооноор гэдэг шиг л юм болсон юм шиг надад санагдсан. Нэг нөхөр хоригдоод байдаг. Гэтэл тэдний компаниас юм авъя гээд хvмvvс гадуур яваад байдаг. Тэгэхээр нь “энэ хүнийг чинь би шоронгоос гаргаж өгнө” гээд мөнгө авчихсан. Тийм л асуудал.
Сая доллар өгсөн байна лээ. Тэр мөнгө өгсөн хүмүүс нь надтай уулзсан. Хонгконгийн компани юм шиг байгаа юм.
Мөнгө өгсөн гэж байгаа хүмүүс нь хувьсгалт намын хариуцлагатай албан тушаалтан л гэж хэлсэн шүү дээ.
О.Чулуунбат гуай, тийм үү. “Тийм. Тэгж л хэлсэн”.
О.Чулуунбаттай би нэг удаа л хальт уулзсан. Гэхдээ бизнес ярих хэмжээнд биш. 2012 онд
24tsag.mn
Сэтгэгдэл (22)