Монгол улс ховордсон болон ховордож буй ургамал амьтнуудын төрөл зүйлийг бүртгэн багтаасан Улаан номыг 1987 болон 1997 онуудад хэвлэн гаргаж байв. Үүний дараагаар 2005 онд 3 дах Улаан ном гарсан билээ. Уг номонд хөхтөн амьтадын талаар дэлгэрэнгүй бичсэн байлаа. Энэ номыг уншихад тэр үед хөхтөн амьтдын тоо толгой буурах гол шалтгаан нь түүнийг үүсгэж буй хүчин зүйлийг нөөцийн олборлол, агналт зэрэг тодорхойлон гаргасан зүйлийн тоо толгойг бууруулж буй (орчны хомсдол буюу санаатайгаар хороох) шалтгааныг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэж ангилан гаргасан. Түүнчлэн монгол орны хөхтөн амьтадын талаас дээш хувийг агнуураас үүдэлтэйгээр хорогдсоныг бичсэн байсан юм. Дээрх ховорсон амьтдыг дурдвал: Халиун буга, цагаан зээр, цоохор ирвэс, баданга хүдэр гэх мэт амьтдууд байсан юм.
Монгол улс бол эртнээс нааш төв Азийн цээжинд орших өргөн уудам нутаг, онгон хөндөгдөөгүй байгаль, уул усаа дагасан олон ургамал, амьтан, яндашгүй газрын баялагтай орон байсаар ирсэн билээ. Харин сүүлийн 20 гаруй жил Монголын нийгэм, эдийн засаг эрс өөрчлөгдөн шинэчлэгдсэн энэ хугацаанд аргаль хонь, халиун буга, монгол тарвага зэрэг хөхтөн амьтадын тоо толгой хурдацтайгаар цөөрсөн байна.
Бүс нутгийн тархацаараа хөхтөн амьтад нь ихэвчлэн тусгай хамгаалалттай нутгаар амьдардаг ч байгаль хамгаалагчдын тоо дутмаг байгаагаас зарим газруудыг хамгаалалт сул байсан бол одоо энэ асуудлыг үгүй болгохын тулд БОАЖЯ-наас 2011 онд шинэ төслүүдийг хэргэжүүлсэний хүрээнд тухайн газруудад нөхөрлөлүүд байгуулагдсан нь хараа хяналт сайжирсаныг илтгэж байгаа юм.
Улаан номонд Монгол орны уугуул 128 зүйлийн хөхтөн амьтныг үнэлснээс 16 хувь нь бүс нутгийн хэмжээнд ховордлын ангилалд орсны 2 хувь нь устаж байгаа (УБ), 11 хувь нь устаж болзошгүй (УБо), 3 хувь нь эмзэг (Э), 6 хувь ховордож болзошгүй (ХБ), 37 хувь нь мэдээлэл дутмаг (МД), Нэг зүйл буюу шарнад цөөвөр бүс нутгийн хэмжээнд бүрэн устсан (БНУ) гэдэг нь тогтоогдсон байна. Харин үлдсэн 40 хувыг анхааралд өртөхөөргүй амьтад эзэлж байна. Жишээлбэл: зэгэл алагдааганцар, монгол даахай, цомч шишүүхэй, орог зусаг, хадны барагчин, хэргэлзий оготно, морин чичүүл гэх мэт.
Бидний эх орон эргэх дөрвөн улиралтай, байгаль цаг уурын хувьд эрс тэс экосистемийн онцлог байдалд дасан зохицож амьдардаг, зөвхөн монголд л байдаг ан амьтадтайгаараа бусад улс орноос ялгардаг.
Харин сүүлийн хэдэн жилд мэдрэгдэж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн элдэв нөлөөгөөр Монгол орны экосистемийн төлөв байдалд хүчтэйгээр тавигдаж буй асуудлууд бол цөлжилт, хөрсний доройтол, усны нөөцийн хомсдол, биологийн элдэв хэлбэрийн бохирдол, байгалийн гамшигийн давтамжийн өсөлт юм. Эдгээр асуудлууд нь байгаль экологид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ан амьтдад ч гэсэн ховордож болзошгүй шалтгаан нь болоод байна. Эдгээр зүйлс юуг харуулж байна вэ? Тиймээ энэ бол та биднээс уул усаа шүтэж, ургамал амьтнаа хамгаалж, өсгөн арвижуулж ирсэн түүх уламжлалыг, өнөө цагийн шинжлэх ухааны ололттой сайтар уялдуулан ажиллахыг зүй ёсоор шаардаж байгааг харуулж байна.
Даваадоржийн Золзаяа
Сэтгэгдэл (10)